МБУС - Мэдээлэл Зүйн тэнхим
Монгол улсын боловсролын их
сургууль нь Монгол улсад үе үеийн дээд боловсролтой багшлах боловсон хүчнийг
бэлтгэж ирсэн үндэсний хэмжээний төрийн өмчийн томоохон их сургууль юм.
Анх 1951 онд Улсын багшийн
институт нэртэйгээр байгуулагдаж Монгол хэл, Уран зохиол, Тоо физик, Түүх,
Байгаль-Химийн мэргэжлээр 8 багш, 212 оюутан, 2000 орчим номтой номын
сантайгаар анх хичээллэж эхэлжээ.
Анхны захирлаар тухайн үеийн
ЗХУ-ын Москва хотноо В.И.Лениний нэрэмжит Улсын Сурган хүмүүжүүлэх ухааны дээд
сургуульд сурч Сурган сэтгэл судлалын нарийн мэргэжил эзэмшсэн, Гэгээрлийн
Сайдаар ажиллаж байсан тэр үеийн шилдэг
сэхээтэн, багш, эрдэмтэн Түнжингийн Машлай /1951-1957/ ажиллаж байв.
Тэрээр МУИС-ийг 1942 онд үүсгэн
байгуулж анхны ректороор мөн ажиллаж байжээ. Өнгөрсөн 65 жилийн хугацаанд тус
их сургууль нь нийгмийн хэрэгцээ шаардлага, боловсролын салбарын өөрчлөлт,
хөгжилттэй уялдан 1957-1991 онд Улсын Багшийн дээд сургууль, 1991-2003 онд
Улсын Багшийн Их сургууль, 2003 оноос Монгол Улсын Боловсролын Их сургууль
нэртэйгээр сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа
явуулж ирэв.
1998 онд өөрийн үнэлгээний
тайлангаа бичин Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн
шинжээчдийн үзлэгт орж анх удаа амжилттай магадлан итгэмжлэгдсэн. 2004 онд мөн
хоёр дахь удаагаа амжилттай магадлан итгэмжлэгдсэн юм. Өнгөрсөн хугацаанд МУБИС
нь ЕБС-ийн бүх мэргэжлийн багш нарыг бэлтгэхийн зэрэгцээ спортын болоод урлаг,
соёлын монголын нэртэй олон алдартнуудыг төрүүлснээрээ бид бүхэн бахархдаг юм.
Өнөөдөр тус их сургууль нь
бакалавр, магистр, докторын сургалтыг олон хэлбэрээр зохион байгуулж, 14 000
орчим оюутан, магистрант, докторанттай, 1000 –аад багш, ажилтантай, 20 гаруй
хичээлийн болон оюутны байртай, сургалт судалгааны 10-аад төв, мэдээллээр
төрөлжсөн электрон бааз бүхий 196976 номын фондтой, 1000-аад уншигчийн суудалтай тохилог номын сангууд, 40
гаруй лаборатори, 500-аад анги танхим, 10 -аад орчин үеийн спортын болоод
сургалтын заал танхимтай оюутан суралцагчид болон эрдэмтэн багш нартаа
суралцаж, ажиллах таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж өргөжин тэлсээр
байна.
Эх сурвалж :
http://www.cmuc.edu.mn/view.php?id=44
No comments:
Post a Comment