бидний тухай



 “Цахим харилцаа, интернэт технологи” сэдвийн арга зүй 

Сэдвийн ерөнхий арга зүй
 Энэхүү сэдэв нь өмнөх ангид судалсан “Цахим харилцаа, интернэт  технологи” сэдвийн үргэлжлэл юм. Сурагчдад цахим харилцаа, цахим  харилцааны технологиудын талаар ойлгуулж, цахим шуудан ба цахим яриа ашиглах, интернэтээс мэдээлэл татан авах, цахим харилцаанд ёс зүйтэй, соёлтой оролцох хэрэглээний чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Улмаар эзэмшсэн мэдлэг, чадвараа ахуйн болон сургалтын үйл ажиллагаандаа бусадтай харилцах, хамтран ажиллах, мэдлэг хуваалцах, сурах хэрэгсэл болгон ашиглах арга барилд сургах юм. Сэдвийн хүрээнд 5 сэдвийг 5 цагт судлахаар хичээлийг компьютерийн лабораторид зохион байгуулна. *Багш компьютер (зөөврийн компьютер), проектор ашиглах боломжтой байвал зохимжтой.
элжит хичээл зохион байгуулах арга зүй
1.    *Тодорхой асуудлыг дэвшүүлнэ (сурах бичиг дээрх Асуудал хэсгийг ашиглаж болно, эсвэл өөр асуудлыг бэлтгэсэн байна). Асуудлыг шийдвэрлэхэд хүргэх асуулт асуух замаар тухайн асуудлын мөн чанар, шийдлийг сурагчдын хамт эрэлхийлнэ.
2.    * Сурагчдын ойлголтыг нэгтгэн томьёолно (Ойлгохуй хэсгийг ашиглана).
3.    * Хичээлийн сэдвийг самбарт бичиж, хичээлийн зорилго, сэдвийн ач холбогдлыг тайлбарлана.
4.     *Асуудлыг шийдвэрлэх дасгал ажлыг гүйцэтгүүлэх замаар шаардлагатай чадварыг практик хэрэглээнд суурилан олгоно (Чадахуй хэсгийг ашиглаж болно, эсвэл орон нутаг, сургалтын орчны онцлогийг харгалзсан даалгавар бэлтгэсэн байна). Хичээлийн агуулгаас хамааруулан жишээ, дасгал бүхий ТӨМ өгч ажиллуулж болно. Сурагчдыг ажиллах явцад  хяналт  тавьж, дэмжлэг туслалцааг сурагчийн онцлогт тохируулан үзүүлнэ. Хугацаанаас өмнө дасгал ажлыг бүрэн, зөв гүйцэтгэсэн сурагчийг бусдадаа дэмжлэг үзүүлэх боломжийг олгох замаар сурагчдын мэдлэг бүтээх хамтын ажиллагааг дэмжинэ. Дасгал ажлыг гүйцэтгэх явцад багш явцын үнэлгээг хийнэ.
5.    *Хичээлийн үндсэн ойлголтыг өгнө (Мэдэхүй хэсгийг ашиглаж болно). Хичээлийн үндсэн ойлголтыг өгөхдөө агуулгыг илүү сонирхолтой болгох үүднээс сонирхолтой мэдээлэл, тоо баримтыг дурдаж, сэдвийн хүрээнд анхаарах шаардлагатай (Анхаарахуй хэсгийг ашиглаж болно) зүйлийн талаар ярилцах, эсвэл мэдээлэл өгнө.
6.     Хичээлээр судалж, мэдсэн зүйлээ цаашид ашиглах, хөгжүүлэх талаар сурагчидтай (багш сурагчдаас асуулт тавих замаар) ярилцаж, гаргасан санааг самбарт тэмдэглэж, нэгдсэн дүгнэлтийг хамтран хийнэ.
7.     *Гэрийн даалгавар өгнө (Хэрэглэхүй хэсгийг загвар болгоно). Гэрийн даалгавраар ангид олж авсан мэдлэг, чадвараа бататгах, бие даан агуулгыг нэмж судлах, ашиглахад анхаарна.
8.   * Хичээл дээр гүйцэтгэсэн ажлын талаар дүгнэнэ. Сурагчдын анхаарах зүйлсийг тодруулан ярилцаж, хэлж өгнө. Шаардлагатай бол нэмэлт мэдээлэл, зөвлөгөөг өгнө.
Анхаарах зүйл :
1.    *Сургуулийн орчин, сурагчдын ахуй амьдралд ойр бодитой жишээ, хэрэглээнд тулгуурлан   сургалтаа зохион байгуулах
2.  *  Багш нийтээр тогтсоноос бусад гадаад үг хэллэгийг ашиглахгүй, монгол үг хэллэгээр ярьж, хэрэглэж сурах, зүгшрүүлэхэд анхаарах. Жишээлбэл, цахим шуудангийн тухайд “электрон шуудан”, “эмэйл”, “мэйл”, “емайл”, “э-шуудан”, “э-мэйл” гэх мэтээр нэрлэж, бичихгүй, анхнаас нь “цахим шуудан” гэж нэрлэж хэвшүүлэх
3.    *Багш хичээлийн туршид тогтсон үг хэллэг хэрэглэх. Нэг зүйлийг өөр өөрөөр нэрлэх, хэлэх нь сурагчдыг төөрөлдүүлэх, буруу үг хэллэгт дасал болгох, буруу ойлгоход хүргэдэг.
Үнэлгээ :
Бүлэг сэдвийн онцлогоос хамааран сурагчдыг үнэлэхдээ дараах шалгуурыг харгалзана.
Үүнд: 1.Асуудлыг ойлгох, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, асуудлыг тал бүрээс авч үзэж буй байдал
2. Асуудлыг ойлгосны үндсэн дээр асуудал дэвшүүлэх, өөрийн санал бодлоо илэрхийлэх байдал
3. Асуулт, дасгал, даалгаврын гүйцэтгэл
4. Өмнө эзэмшсэн мэдлэг, чадварыг ашиглаж буй байдал
5. Мэдээллийг ашиглах, харилцан хуваалцах, хамтрах, бусдадаа дэмжлэг үзүүлэх байдал.

Ээлжит хичээлийн /сэдэв/
Суралцахуйн зорилт
Хичээлийн агуулга
Хүрэх үр дүн
Өмнөх залгамж холбоо
Багшид өгөх зөвлөмж

1
Цахим харилцаа, харилцааны технологиуд
      
Мэдээлэл ашиглах, түгээх, бусадтай хуваалцах, хамтран ажиллахад интернэт, үүрэн холбоог ашиглах
Цахим харилцаа, түүний ердийн харилцаанаас ялгарах онцлого шинж, чанар, цахим харилцааны төрөл, технологиуд, (интернэт, үүрэн ба суурин холбоо)
1.Интернэт,үүрэн холбоонд суурилсан цахим харилцааны талаар өөрийн үгээр тайлбарлах
2.Өөрийн болон бусдын цахим харилцаа, ашиглаж буй технологиудын харьцуулах, шүүмжлэлтэй хандах, дүгнэх
3.Цахим харилцаанд баримтлах зарчмыг мэддэг болох
VIанги: Цахим харилцаа, интерэт технологи бүлэг
1.Интернэтийн үйлчилгээнүүд
2.Интернэт ашиглахад мөрдөх хэм хэмжээ
3.Вэб мэдээлэлтэй ажиллах

1.Интернэт, үүрэн холбооны технологиудын түүхийг авч үзэх шаардлагагүй.
2.Цахим харилцан ярианы талаар үндсэн ойлголтыг өгөх, онолын болон хэт технологын мэдээлэл өгөхөөс зайлсхийх
3.Цахим харилцааны ердийн харилцаанаас ялгарах онцлого, түүний хэрэгцээ шаардлага, өдөр тутмын амьдралын хэрэглээг тохирсон жишээгээр харуулах

 2
Интернэтээс мэдээлэл татах

Интернэтээс файл, программ татан авах, хадгалах, ёс зүйтэйгээр ашиглах
Интернэтээс зураг, бичвэр мэдээлэл татан авах, хадгалах, ашиглах
1.Интернэтээс ахуйн болон сургалтын хэрэгцээт, эрхийн зөрчилгүЙ файл, программ татан авах, хадгалж чаддаг болох
2.Мэдээллийг ёс зүйтэйгээр ашигладаг болох
3.Монгол хэлний дүрмийн алдаа шалгагч программ татан авах ашиглаж чаддаг болох
4.GOOGLE сангаас хүүхдийн дууны программ татаж авах, ашиглаж чаддаг болох
1.VIанги: “Цахим харилцаа, интернэт технологи”бүлэг.”Вэб хөтөч программ, вэб мэдээлэл”сэдэв
2.Вэб хуудаснаас бичвэр, зураг хадгалах
3.Засварын буфер ашиглах
1.Интернэтээс татан авах файл, программ нь эрхийн зөрчилгүй байх ёстойг сайтар анхааруулах
2.Татаж авах үйлдлийг “download” гэж нэрлэдгийг сануулаад цаашид программ ба файл татаж авах гэж ярьж бичихэд хэвшүүлэх
3.Сургуулийн орчин, ахуйн амьдралд ойр бодитой хэрэглээ бүхий файл, программыг ашиглах
4.Дасгал, даалгавар ашиглах вэб хуудасны хаяг, ажиглаж буй хэсгийг урьдчилан шалгах
5.Монгол хэлнийдүрмийн алдааг шалгагч программ
http://www.spellcheck.gov.mn/ сайтыг ашиглах

3
Цахим шуудан түүний хэрэглээ
 
Цахим шуудан ашиглан бусадтай харилцах, мэдээлэл солилцох түгээх
Цахим шуудан,цахим шуудангын ажиллах зарчим ,захиа бичих, илгээх, хүлээн авах, дамжуулах, захидал зөв бичих, цахим шуудан ашиглахад үндсэн зарчим
1.Цахим шуудангын хаяг нээж чаддаг болох
2.Цахим захидал зөв бичих, илгээх, хариу захидал бичих, хүлээн авах, дамжуулж чаддаг болох
3.Цахим шуудан ашиглахад баримтлах үндсэн зарчмыг мэдэх, даган мөрддөг болох
1.Viанги: “Цахим харилцаа, интернэт технологи”бүлэг.”Интернэтийн орчинд ажиллах соёл” сэдэв
2. Интернэт ашиглахад мөрдөх хэм хэмжээ
1.@yahoo.com цахим шуудангын хаягыг цахим ярианд ашиглах тул сурагч бүр хаяг нээсэн байхад анхаарах
2.Мөрдөх хэм хэмжээг тайлбарлахдаа“Болохгүй””Хориглоно””Битгий гэж”гэх мэт хориглосон үг хэллэг хэрэглэхээс аль болох зайлсхийх
3.Дасгал, даалгаварт ашиглах вэб хуудасны хаяг, ажиллаж буй эсэхийг урьдчилан шалгах

4
Цахим харилцааны ёс зүй

Цахим харилцааны ёс зүйн дүрэм журмыг мэддэг байх
Ёс зүйн үндсэн ойлголт, цахим харилцааны онцлого, цахим харилцаанд баримтлах үндсэн зарчим, цахим харилцааны ёс зүйн асуудалууд, цахим харилцаанаас үүдэн гарах асуудал ба үр дагавар
1.Цахим шуудан, гар утсаар зурвас бичихдээ зөв галиглан бичдэг болох
2.Цахим харилцаанаас үүдэн гарах асуудал, үр дагаварыг мэддэг болох
3.Өөрийн болон бусдын цахим харилцаанд үнэлэлт, дүгнэлт хийдэг болох
4.Цахим харилцаанд соёлтой, зөв оролцдог болох
1.VIанги:”Цахим харилцаа, интернэт технологи”бүлэг”Интернэтийн орчинд ажиллах соёл” сэдэв
2.Интернэт ашиглахад мөрдөх хэм хэмжээ
1.Цахим харилцааны ёс зүйн талаар сургуулийн орчин, сурагчидын ахуй амьдралд ойр бодитой жишээ дээр тайлбарлах
2.Сурагчдын зөв галлиглан бичиж буй анхаарах
3.Мөрдөх хэм хэмжээг тайлбарлахдаа “Болохгүй”,”Хориглоно”,”Битгий”гэх мэт хатуу хориглосон үг хэллэг хэрэглэхээс аль болох зайлсхийх
4.Өмнөх ангид судалсан агуулгатай холбож өгөх

No comments:

Post a Comment