Сэдэв1. Цахим
харилцаа, харилцааны
технологиуд
Суралцахуйн зорилт: Мэдээлэл ашиглах,
түгээх, бусадтай хуваалцах, хамтран ажиллахад интернэт үүрэн холбоог ашиглах
Эзэмших
мэдлэг, чадвар:
Цахим
харилцааны талаар өөрийн үгээр тайлбарлах
Өөрийн болон бусдын ашиглаж буй цахим харилцаа харьцуулах
Цахим харилцаанд баримтлах зарчмыг мэддэг болох
Сургалтын арга: Харилцан ярилцах, үзүүлэн таниулах,
асуудал шийдвэрлэх, мэдлэг бүтээлгэх, бие дааж ажиллах, асуудлыг хамтран
шийдвэрлэх.
Багшийн бэлтгэх зүйл:
Багш
сурах бичигт буй Асуудал бүрээр (эсвэл багш шинэ асуудал дэвшүүлж болно),
тухайн асуудлаас үүдэн гарах ойлголт, шийдлийг харуулсан үзүүлэнгүүдийг
бэлтгэсэн байна.
Хичээлийн үйл ажиллагаа:
Хичээлийн зохион байгуулалт
|
Үйл ажиллагаа аргазүй
|
Багшийн үйл ажиллагаа
|
Сурагчийн үйл ажиллагаа
|
Асуудал дэвшүүлэх 3мин
|
1.Асуудлыг
үзүүлэн дээр тайлбарлана (сурах бичгээс уншуулж болно).
2.Сурагчдаас
асуулт асууна. (Цахим харилцаа гэж юу вэ? Энгийн
захианаас ямар ялгаатай вэ? Технологи хөгжсөнөөр
өидний өдөр тутам амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?)
3.Сурагчидтай
харилцан ярилцах, чиглүүлэх замаар тухайн асуудлын мөн чанар, шийдлийг хамт
эрэлхийлнэ
|
1.
Асуудлыг сонсож (сурах бичиг Асуудал хэсгийг уншиж) ойлгоно.
2.Багшийн
тавьсан асуултад хариулах, бусдын хариултыг сонсож, дүн шинжилгээ хийх замаар
тухайн асуудлын мөн чанар, шийдлийг хамт эрэлхийлнэ
|
Асуудал шийдвэрлэх 5мин
|
1.Сурагчдын
санаа, ойлголтыг нэгтгэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцана (3
минут):
•Хүмүүстэй
шуурхай харилцахын тулдямар вэб сайт
ашигладаг.
•Цахим сайтаар
дамжуулан хүмүүс өөр хоорондоо харилцахаас гадна баримт бичиг, зураг зэрэг
мэдээллийг солилцож болдог. Цахим сайтууд бол орчин үеийн харилцааны хамгийн түгээмэл
хэрэгсэл тул бид интернэт ашиглаж чаддаг байх
хэрэгтэй. Энэ талаар өнөөдөр бид судлах болно.
2. Хичээлийн
сэдвийг самбарт бичиж, хичээлийн зорилго, сэдвийг судлахын холбогдлыг товч
тайлбарлана (2 минут). Энэ хичээлээр цахим вэб сайт танин мэднэ.
|
1.Асуудлыг
шийдвэрлэх арга замыг ойлгох, (сурах бичгийн Ойлгохуй хэсгийг уншиж) ойлгоно.
2.Хичээлийн
сэдвийн нэрийг дэвтэр дээр бичнэ.
|
Бататгах 16мин
|
1.Хамгийн их мэддэг ашигладаг вэб сайтын талаар ярилцах Жишээ нь facebook
2004 оны 2 сарын 4-ны өдөр анх
байгуулагдаж байсан юм байна.
2-р сар: Mark Zuckerberg болон
Dustin Moskovitz, Chris Hughes Eduardo Saverin нар Facebook-г анх Харвардад
үүсгэн санаачлав
3-р сар: Facebook Харвардаас Стэнфорд, Колумбиа, Yale-рүү өргөжив
6-р сар: Facebook-н төв байр Калифорниагийн Пало Алторуу нүүв.
9-р сар: Profile feature-д Groups application & the Wall нэмэгдэв.
12-р сар: Facebook ойролцоогоор 1 сая хэрэглэгчтэй болов гэх мэт баримтын талаар дэвтэртээ
бичнэ.
2.Зураг1.1талаар ямар үүрэг гүйцэтгэдэг
болон яаж ашигладаг талаар ярилцана.
|
Сурагчид
сурах бичгийн Зураг1-д буй зургын дагуу ярилцана.
Үүнд:
1.Youtube.com-дуу сонсох, дуу татах
2.Twitter-өөрийнхөө хөснийн сайн мэддэг зүйлийн талаар жиргэх буюу бичих гэх мэт. Дасгал ажлыг
гүйцэтгэх явцад бэрхшээл гарвал багшаас асууна. Өөрийн гүйцэтгэлийг шалгана.
Хугацаанаас өмнө гүйцэтгэсэн тохиолдолд бусдадаа тусална.
|
Явцын үнэлгээ хийх
|
Дасгал
ажил тус бүрийн гүйцэтгэлд ажиглалт хийж, явцын үнэлгээний хуудсыг бөглөнө.
Явцын үнэлгээний хуудас 1
|
|
Шинэ мэдлэг олгох 5мин
|
Сурагчдад мөрдөх хэм хэмжээг тайлбарлахдаа
“болохгүй”, “хориглоно”, “битгий тэг” гэх мэт хатуу хориглосон үг хэллэг
хэрэглэхээс аль болох зайлсхийгээрэй. Шинэ мэдлэг олгох явцад сурагчдын
сонирхлыг татах, анхаарал төвлөрүүлэх үүднээс ямар учиртай зураг болох хүүхдүүдээр тайлбарлуулна.
|
Шинэ
хичээлийг сонсож ойлгон, багштай санал
бодолоо солилцоно.
|
Үнэлгээ 5мин
|
Хичээлээр
судалж, мэдсэн зүйлээ цаашид ашиглах, хөгжүүлэх талаар багш нь сурагчдад
асуулт тавьж, идэвх оролцоогоор үнэлнэ. Гар утас интернэт танай гэр бүлийн харилцаанд өөрчлөлт орсон уу?
|
Багшийн асуултанд хариулна.
|
Дүгнэлт 3мин
|
Хичээл
дээр гүйцэтгэсэн ажлын талаар дүгнэнэ. Сурагчдын анхаарах зүйлсийг хэлж өгнө.
Шаардлагатай бол нэмэлт мэдээлэл, зөвлөгөөг өгнө. Бид өнөөдөр юу ойлгов? Бид
өнөөдөр юу сурав? Бид цахим харилцаа, харилцааны
технолгийг цаашид
юунд, яаж ашиглах вэ?
|
Сурагчид
багшийн асуултад хариулна. Багшаас ойлгоогүй зүйлээ асууна.
|
Гэрийн даалгавар 3мин
|
Гэрийн
даалгавар өгнө (сурах бичиг дээрх Хэрэглэхүй хэсгийг загвар болгон ашиглана)..
|
Гэрийн
даалгаврыг тэмдэглэж авна
|
Үнэлгээний хуудас 1
Харилцаа
|
Онцлого
|
Давуу тал
|
Сөрөг төл
|
Ердийн харилцаа
|
|
|
|
Цахим харилцаа
|
|
|
|
eeljituudee opuulaa l tegeel goy bolchii shdee nz
ReplyDeleteБаярлалаа найзаа
Delete