Hotpotatoes




Нэгж хичээлээд сурагчдыг үнэлэх рубрик1
                                                           
Чадвар
Хангалттай
Сайн
Дундаж
Хангалтгүй

Цахим шуудантай ажиллах
Цахим шуудангийн хаяг шинээр нээх, захиа бичиж илгээх, захианд хариу бичих, захиа дамжуулах үйлдлийг бие даан өгсөн хугацаанд бүрэн, зөв гүйцэтгэж, бусдадаа тусалсан.
Цахим шуудангийн хаяг нээх, захиа бичиж илгээх, захианд хариу бичих үйлдлийг бие дааж бүрэн, зөв гүйцэтгэсэн (хугацаандаа амжаагүй).
Цахим шуудангийн хаяг шинээр нээх, захиа бичиж илгээх үйлдлийг бие дааж бүрэн, зөв гүйцэтгэсэн (хугацаандаа амжаагүй). Багшаас дэмжлэг авсан.
Цахим шуудангийн хаяг шинээр нээх, захиа бичиж илгээх үйлдлийг бусдын дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн. Бусад үйлдлийг гүйцэтгэж чадаагүй.

Захиа бичсэн байдал
Захианы гарчгийг зөв бичсэн. Захианы агуулга бүрэн, үг үсгийн алдаагүй (зөв галигласан). Бусдадаа тусалсан.
Захианы гарчгийг зөв бичсэн. Захианы агуулга бүрэн бус, эсвэл үг үсгийн алдаатай (1-2 үсгийг буруу галигласан).
Захианы гарчгийг алдаатай бичсэн. Захианы агуулга бүрэн бус, үг үсгийн алдаатай (5 хүртэлх үсгийг буруу галигласан
Захианы гарчгийг бичээгүй. Захианы агуулгыг бичээгүй, эсвэл үг үсгийн алдаа их (5-аас олон үсгийг буруу галигласан).

Цахим шуудан ашиглах соёл, хэм хэмжээг ойлгосон байдал
Тавигдсан асуудлыг сайн ойлгож, асуулт асуусан. Багшийн асуултад зөв хариулсан.
Тавигдсан асуудлыг сайн ойлгосон. Багшийн асуултад зөв хариулт өгсөн
Тавигдсан асуудлыг бүрэн ойлгоогүй. Багшийн асуултад оновчтой хариулт өгөөгүй.
Тавигдсан асуудлыг ойлгоогүй. Багшийн асуултад хариулаагүй.
Цахим харилцаа, интернэт технологи

Цахим харилцаа, интернэт технологи

Quiz

 

No comments:

Post a Comment