номын сан


GOOGLE-с мэдээлэл хайх



Интернет бол өнөө үед бидэнд байгаа хамгийн том боломж. Үүнийг зөв ашиглавал толь, сурах бичиг, ТВ, сонин, хөгжим гээд бүх л зүйл чинь болж чадна. Тэр ч байтугай чиний гэрийн даалгаврыг ч хийж өгч чаддаг. Гэхдээ энд интернет гэдэг шидтэн байгаа юм биш. Дэлхийн өнцөг булан бүрээс хоорондоо сүлжээгээр холбогдсон компьютерүүд байгаа хэрэг, үүний цаана мэдээж хүн байгаа. Интернетийн тэр агуу том мэдээллийн санг дэлхийн өнцөг булан бүрт байгаа интернет хэрэглэгчид бүрдүүлсэн байдаг.
Мэдээллийн сангийн нөөцийг нь далайтай зүйрлэвэл бид хэрэгтэй мэдээллээ интернетээс олж авах нь загасчлахтай утга нэг болох агаад загас сайн барьж сурах хэрэг гарна.
Сайн загасчинд сайн уурга дэгээ хэрэгтэй. Тэгвэл танд Google гэдэг уургыг санал болгоё. Энэ бол маш сайн уурга. Гэхдээ зөв хэрэглэж чадвал...
Та өөрт хэрэгтэй мэдээллээ хэрхэн хайдаг вэ?
Мэдээж хэрэг хамгийн анхны алхам бол browser-ийнхоо хаяг дээр www.google.com гэж бичиж хайлтын систем рүүгээ ордог. Тэгээд хайх зүйлээ бичээд ENTER дардаг.
Тэгвэл тэр хайх утгуудаа хэрхэн оруулах вэ?
Хамгийн амархан нь мэдээж хайх үгээ оруулаад л болоо. Хурдан бөгөөд хялбар аргаар хэрэгтэй мэдээлэлээ татаж авцгаая


No comments:

Post a Comment